Хятадын эрчим хүчний салбарын 2022 оны амжилт үзүүлэлтүүд
2022-12-31 10:06:52
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 30-ны үдээс хойш 2023 оны Хятадын эрчим хүчний ажлын үндэсний хурал Бээжинд болов. Хятадын эрчим хүчний Үндэсний газар 2022 онд хийсэн эрчим хүчний ажлын тайлангаа танилцуулав. 

200 сая тонн, 217 тэрбум шоо метр: Газрын тос, байгалийн хийн нөөц, олборлолтыг нэмэгдүүлэхийг бүрэн дэмжиж, түүхий нефтийн олборлолт 200 сая тоннд хүрч, байгалийн хийн олборлолт 217 тэрбум шоо метрээс давлаа. 

2 их наяд орчим юань: Нийлүүлэлтийн баталгааг хангах, бүтцийг зохицуулах, өсөлтийг тогтворжуулах зэрэг олон томоохон төслийг түргэтгэж, Хятад улсын хэмжээнд эрчим хүчний гол төслүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт 2 их наяд орчим юаньд хүрэх төлөвтэй байна. 

120 сая киловатт: 97.05 сая кВт-ын хүчин чадалтай салхины цахилгаан станцын эхний ээлжийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж, хоёр, гуравдугаар ээлжийн баазын төслүүдийг эхлүүлж байна. Салхины цахилгаан станцын жилийн шинэ суурилагдсан хүчин чадал 120 сая киловаттыг давах төлөвтэй байна. 

2 тэрбум тонн: Эрчим хүчний нүүрсний дунд болон урт хугацааны гэрээний биелэлт бүтэн жилийн хугацаанд 2 тэрбум орчим тоннд хүрч, эрчим хүчний нүүрсний суурь хангамж тогтворжиж байна. 

180 тэрбум юань: "Цахилгаанаар бүрэн хангах" үйлчилгээний түвшинг дээшлүүлэх үндсэн зорилтыг бүрэн биелүүлж, эрчим хүч хэрэглэгчдийн эрчим хүчний хөрөнгө оруулалтаас 180 тэрбум гаруй юанийг хэмнэв. 

Н.Пүрэвжав