Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэл нэмэгдэн шинэ тэмдэглэл бүтээв
2022-12-31 15:32:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ШУӨЗО-ны захиргааны хэвлэлийн төлөөлөгч Шюй Гүйшян энэ сарын 30-нд хэлэхдээ: Энэ онд Шиньжян нь 5 сая 391 мянган тонн хөвөн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 262 мянган тонноор нэмэгдэж, Хятад улсын хөвөнгийн нийт үйлдвэрлэлд эзлэх хэмжээ улам дээшлэн 90.2 хувьд хүрсэн нь түүхийн шинэ тэмдэглэл бүтээж, борлуулалт нь жил ирвээс сайжирч байна гэв.

Шюй Гүйшян Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэлд өргөн цар хүрээтэйгээр тариалах нь нэмэгдэн, эрчимжсэн тариалалтын түвшин тасралтгүй дээшилж буй хөгжлийн чиг хандлагатай болов. Үйлдвэрлэл нэмэгдсэн төдийгүй чанар нь сайжрав. Шиньжяны зонхилох нутгуудын нар тусах хугацаа урт, өдөр шөнийн агаарын хэмийн зөрүү их, хуурай хур тунадас багатай, өндөрлөг уулын хайлсан цасны ус тогтвортой байдаг нь хөвөнгийн ургалтад тохиромжтой бйадаг. Ийм нөхцөлд тариалсан хөвөнгийн цэцэг нь том, ширхэг нь урт, өнгө нь цагаан, үнэ цэнэ сайтай тул дотоод гадаадын худалдан авагчдын таашаалыг хүлээж, борлуулалт нь  жилээс жилд сайжирч байна гэв.

Шюй Гүйшян нэмж хэлэхдээ: АНУ "Уйгарчуудыг албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх тухай хууль" гэгчийг гаргаж, Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэлд "албадан хөдөлмөрлүүлэх" байдал оршиж байна хэмээн гүтгэж, Шиньжяны хөвөнгийн тариалалт, үйлдвэрлэл, борлуулалтын үйлдвэрлэлийн гинжинг эвдэхийг оролдож байна, гэтэл үнэндээ ямар ч нэмэргүй юм. АНУ нь Шиньжяны хөвөнгийг хэрэглэхгүй байж болно, бид ч тэдэнд заавал худалдан өгөх албагүй. Дэлхий дээр маш олон хүмүүс дулаан хувцас өмсөх, хөнжил хучихын хэрэгцээтэй тул хөвөнгийн зах зээл маш том юм гэв.

\Уртнасан\