RCEP хүчин төгөлдөр хэрэгжээд нэг жил болов
2022-12-31 16:49:49
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 1-нд Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр буюу RCEP арван оронд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд дараа нь БНСУ, Малайз хийгээд Мьянмарт хүчин төгөлдөр болсон юм. Нэг жил дотор RCEP-ын 15 гишүүнээс 13 нь RCEP-ийг нэгэнтээ хэрэгжүүлж эхлэв. Гишүүд уг хэлэлцээрт хийсэн нээлттэй болгох амлалтаа идэвхтэй хэрэгжүүлснээр бүс нутгийн ерөнхий гаалийн тарифын түвшин алхам алхмаар буурч, худалдаа хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх түвшин дээшилж, бүс нутгийн олон орны бизнес эрхлэлтийн орчин өдөр ирвээс сайжирч, RCEP хүчин төгөлдөр хэрэгжснээс бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн ашиг тус нь анх алхам тодорч байна.

1-10 дугаар саруудад БНСУ, Австрали хийгээд Малайз, Таиланд, Вьетнам зэрэг АСЕАН-ны оруудын худалдаа хоёр оронтой тоогоор нэмэгдэн, Хятад, Япон, Шинэ Зеландын гадаад худалдаа 7 хувь гаруйгаар өсөв. Экспортын хувьд, энэ оны эхний 10 саруудад Хятад, БНСУ, Австрали, Вьетнам, Малайз зэрэг олон орны экспорт бүгд хоёр оронтой тоогоор нэмэгдэн, RCEP-ээс бүс нутгийн худалдаа, ялангуяа экспортын өсөлтөд эерэг үүрэг гүйцэтгэж буй нь илэрхий болж байна.

Хятадын Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн Азийн судалгааны газрын дэд дарга Юань Бо хэлэхдээ: RCEP нь одоогийн олон улсын хамгийн том чөлөөт худалдааны бүсийн хувьд чөлөөт худалдааны хөгжлийн чиг хандлагыг төлөөлөн, худалдаа хөрөнгө оруулалтын саад тотгорыг арилгах, нэгдмэл зах зээлийн эдийн засаг худалдааны дүрмийн системийг байгуулахад хүчин зүтгэж байна. Гишүүн орнууд хийгээд олон улсын нөлөө бүхий байгууллагын судалгаанаас харахад, RCEP нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд эерэг ахиулах үүрэг гүйтгэх бөгөөд энэ нь энэ оны RCEP хэрэгжиж эхэлснээс хойших худалдаа хөрөнгө оруулалтын статистикт зарим талаар тусгагдсан гэв.

\Уртнасан\