"Торгоны зам" олон улсын кино наадмын баруун бүсийн долоо хоног эхэллээ
2022-12-31 10:02:34
Share
Share this with Close
youtube WeChat

 

12-р сарын 30-нд Хятадын төв радио телевиз, Шааньши мужийн захиргаа, Фүжянь мужийн захиргаа хамтран зохион байгуулж буй "Торгоны зам" IX олон улсын кино наадмын тусгай хэсэг болох Баруун бүсийн кино наадмын долоо хоног албан ёсоор эхэллээ. Эхний арга хэмжээ болох "Баруун бүсийн киноны постерын урлаг ба транс эрин үе" нэртэй уг арга хэмжээнд нэрт постер дизайнер Хуан Хай шинэ үеийн уран бүтээлчдийг урьж, арав гаруй киноны шинэ постер бүтээж, үзэгчдийн таашаалыг олов.

 

Энэхүү үзэсгэлэнд "Баруунш аялсан нь", "Хуучин худаг", "Хүүхдийн хаан", "Улаан сорго" зэрэг сонгодог киноны шинэ хуучин нийт 11 зурагт хуудас, сонгодог киноны тайзны зураглал, кино урлагийн нандин архив гэх мэтчилэн олон хэмжээстээр дэлгэн үзүүлж, уран бүтээлчийн ур ухаан, уран бүтээлийн эрэл хайгуулыг харуулж, үзэгчдэд баруун бүсийн киноны түүхэн хөгжил, уран сайхны үнэ цэнийг гүнзгий танилцуулав.

 

Баруун бүсийн кино студи буюу хуучнаар Ши Анийн кино студи нь БНХАУ-ын баруун хойд бүс дэх анхны кино үйлдвэрлэлийн бааз бөгөөд үндэсний кино үйлдвэрлэлийн нэгжүүдээс хамгийн түрүүнд олон улсын А зэрэглэлийн кино наадмаас кино урлагийн дээд шагналыг хүртэж, Хятадын кино урлагийн баруун бүсийн киноны цаг үеийг эхлүүлсэн байдаг. 

Н.Пүрэвжав