2022 оны 12-р
сарын 31-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар
харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн
байна.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Владимир Путин болон ОХУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөн зөгнөсөн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, 2022 он бол ер бусын нэг жил байлаа. Олон улсын байдал эрс өөрчлөгдөж, дэлхий дахинд цар тахал газар авч буй үед Хятад Орос эрүүл хөгжлийн хандлагаа хэвээр хадгалсаар ирлээ. Энэ онд Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тогтвортой ахиж, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцээ харилцан холбох зэрэг салбарт шинэ амжилт бүтээл гаргаж, хоёр орны хамтын хөгжилд хүч нэмсэн байна. Хоёр талаараа Хятад Оросын спортын солилцооны жилийн ажиллагааг албан ёсоор эхлүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлсэн юм.
Ши Жиньпин хэлэхдээ, удалгүй болох 2023 онд Хятад улс ХКН-ын XX их хурлыг зориг санааг тал бүрээр хэрэгжүүлэх эхний жил болно. Хятад Оросын харилцаа ч шинэ хөгжлийн боломжид нүүрлэх болно. Ерөнхийлөгч В.Путинтай хэлхээ холбоогоо нэн нягт болгож, хоёр талын иж бүрэн стратегийн зөвшилцөл болон олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг дайчилж, хоёр орон хоёр ард түмэнд хүртээмжтэй болгох болно гэжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин дарга Ши Жиньпинд баярын өдрийн мэнд дэвшүүлж, Хятадын ард түмэнд аз жаргалтай байхыг хүсэн ерөөжээ. Путин хэлэхдээ, удалгүй өнгөрөн одох нэг жилд Орос Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа эрчимжиж, хөгжлийн эрч хүчээр дүүрэн байж, гаднын сорилтын даван туулсан байна. Хоёр орны улс төрийн яриа хэлцэл баялаг агуулгатай байж, хоёр талын худалдааны хэмжээ түүхэн амжилт бүтээж, хил дамнасан зам харилцааны дэд бүтцийн тоног төхөөрөмжийн төслийн байгуулалтыг биелүүлсэн байна. Орос Хятадын спортын солилцооны жилийн ажиллагаа урагштай явагдаж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Хамтын хүчин чармайлтаар хоёр талаараа хоёр орны хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хөгжүүлж, Орос Хятад хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байна гэдэгт итгэж байна гэжээ.
Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин нарын харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ. Ли Кэчян хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд Хятад Оросын тал бүрийн бүтээлч хамтын ажиллагаа гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо өдөр ирэх тутам нягт болж, хоёр орон найрсаг байх нийгмийн үндэс улам бэхэжсэн байна гэжээ. Би ерөнхий сайд тантай хэлхээ холбоо солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг нэн олон үр бүтэмжтэй болгоход бэлэн байна гэжээ. Михаил Мишустин хэлэхдээ, Орос Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тасралтгүй хөгжиж байна. Хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын бүдүүвч дор олон нийтлэг ойлголтод хүрэх нь хоёр орны стратегийн зохицуулалтад ашигтай бөгөөд хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байх болно гэжээ.