2023 оны эхний өдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс шинэ оны анхны нараа угтаж, энх тайван, хөгжил дэвшлийн сайн сайхан мөрөөдлөө дэвшүүллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ны өдөр шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, өнөөдрийн Хятад улс дэлхийтэй нягт холбоотой, маргаашийн Хятад улс улам сайхан болно гэдгийг онцлоод, дэлхий дахин энх тайван, сайн сайхан, амар амгалан, аз жаргалтай байхыг хүсэв.
Өнгөрсөн онд Хятадын Коммунист намын 20-р их хурал амжилттай зохиогдож, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Энэ оны Хятад улсад болсон хамгийн чухал үйл явдал" хэмээн үнэлэв. 20-р их хурал нь Хятад улс социалист улсыг бүх талаар байгуулах шинэ аяныг эхлүүлээд зогсохгүй, Хятад улс дэлхийтэй гар нийлэн сайн сайхан ирээдүйг бүтээх шинэ эхлэл болсон юм. Хятад улс мөн Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулж, "эв нэгдлийн цасан ширхгүүд" донсолгоо ихтэй дэлхий дахинд итгэл найдвар, халуун дулааныг мэдрүүлжээ.
Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр сууриа хадгалж, оны ДНБ 120 их наяд юанийг давах төлөвтэй байна. Ядуурлаас ангижруулах ололт амжилтаа бататган, хөдөө тосгоны сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулж, Хятадын сансрын станцыг бүрэн барьж дуусган, гурав дахь нисэх онгоц тээгч "Фүжянь" хөлөг онгоц ашиглалтад оруулсан, мөн анхны С919 том оврын нисэх онгоцыг албан ёсоор нийлүүлсэн, Бай Хэ Тань усан цахилгаан станц бүх талаар ашиглалтад оров... 2022 онд дэлхийн эдийн засаг уналтад орсон үед Хятадын эдийн засаг уян хатан, асар их нөөц бололцоотой, эрч хүчээр дүүрэн байж, урт хугацаанд хөгжих үндэс нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн их хөдөлгүүр байсаар байна.
Өнгөрсөн нэг жилийн турш, цар тахал удаа дараа дэгдэж, омикрон дэлхий нийтийг түгшээж байв. Хятадын Засгийн газар ард түмэн, амь насыг дээдлэхийг эрхэмлэж, шинжлэх ухаанч, нарийн оновчтой урьдчилан сэргийлэх, хянах бодлогоо баримталж, цаг хугацаа, нөхцөл байдалд тохируулан бодит арга хэмжээгээ өөрчлөн, эдийн засгийн хөгжлийг зохицуулах, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар илэрхий үр дүнд хүрсэн юм.
Өнгөрсөн онд зууны өөрчлөлт хурдацтай болж, дэлхий дахин амар амгалан бус байж, Хятад улс болон дэлхийн бусад улс орнуудын харилцаа улам ойртсон байна. Бээжингийн “Өвлийн олимпийн дипломат харилцаа”, Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт, “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалт гээд Ши Жиньпин дарга Бээжинд олон найз нөхөдтэй уулзсан төдийгүй гадаадад айлчлан, Хятадын санал санаачилгыг тодорхойлон, дэлхийн тулгарч буй асуудлыг шийдвэрлэх Хятадын оюун ухааныг дэвшүүллээ.
Өнгөрсөн онд “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” буюу RCEP идэвхтэй үр дүнд хүрсэн. Эхний 11 сард Хятадаас RCEP-ийн гишүүн 14 оронд хийсэн импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 7.9 хувиар өсжээ. Хятад улс Биологийн олон янз байдлын тухай конвенцийн гэрээлэгч орнуудын бага хурлын 15 дугаар хурлыг даргалагчаар үргэлжлүүлэн ажиллаж, "Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын бүдүүвч гэрээ"-г байгуулахад ахиц гаргахыг хичээв. Олон талт үзэл үр дүнд хүрч, хамтран ажиллаж хамтдаа хожих нь хүмүүсийн нийтлэг ойлголт болж, хүн төрөлхтний хамтын цогц улмаар нягтарч байна.