Хятадын Төмөр замын салбар бүх хүчээ дайчлан ажиллаж байна
2023-01-01 15:40:44
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ он болж, шинэ жил цагаан сар дөхөж буй энэ үед Хятадын Төмөр замын салбар баярын өдрийн тээвэрлэлтийн хэрэгцээг хангахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Хятад улсын нүүрсний үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг ӨМӨЗО нь бусад орон нутгийн дулааныг хангах зориулалттай эрчим хүчний нүүсний тээвэрлэлтийг баталгаажуулж байна. ӨМ-ын нүүрсэнд суурилсан байгалийн хийн компани нь Бээжин хотын эрчим хүчний хангамжийн гол эх үүсвэрийн нэг юм. Шинэ оны баярын өдрүүдэд уг компани бүрэн хүчээ дайчлан ажиллаж, өдрийн дундаж нүүрсний хэрэглээ баярын өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн байна. Төмөр замын салбар эрчим хүчний хангамжийн “ногоон суваг”-ийг байгуулж, олборлосон нүүрсийг нэг хоногт нүүрсний хийн үйлдвэрт хүргэх болов.

Шилийнхот нь Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутаг болон зүүн хойд бүсийн нүүрсний гол нийлүүлэгч бөгөөд тухайн бүс нутагт хамгийн бага температур нь -20°C хэм хүрдэг тул төмөр замынхан нүүрс тээвэрлэх явцад хөлдөхгүй байх арга хэмжээ авч байна.

Хятадын Төмөр замын Хөх-хотын салбарын Шилийнхот өртөөний орлогч дарга Жан Юнь хэлэхдээ, одоо чингэлэг бүрд 50 литр антифриз, 50 кг хуурай антифриз нунтаг ашиглан тээвэрлэлтийн явцад нүүрсний хөлдөх температурыг -50 орчим хэмд байлгах боломжтой болж байна гэжээ.