Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2022 оны 12-р сарын 31-нд Беньямин Нетаняхуд цахилгаан илгээж, дахин нэг удаа Израилийн ерөнхий сайд болсонд нь баяр хүргэв.
Ли Кэчян баярын цахилгаандаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Израилийн харилцаа тогтвортой хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахив. Хятадын засгийн газар Израиль улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Хятад, Израилийн шинийг санаачилсан иж бүрэн түншлэлийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.
\Уртнасан\