Амьдралын эрчээ сэргээсэн Хятадын хотууд дэлхий нийтэд итгэл эрмэлзлийг авчирж байна
2023-01-01 23:21:40
Share
Share this with Close
youtube WeChat

"Бээжингийн зам, зээл гудамжид хөл хөдөлгөөн ихсэн, жуулчдын хилийн чанадад жуулчлах захиалга нэмэгдэж, компаниудын бизнесийн үйл ажиллагаа олшрох төлөвтэй байна", "Шанхайн диснейленд, Бээжингийн юниверсал амралт аялал жуулчлалын бүсийн хагас бүтэн сайны арга хэмжээнд нь жуулчид дараарал үүсгэжээ. Амралт аялал жуулчлалын бүс дэх зочид буудлуудын зорчид илт олширч, Бээжингийн худалдаа дэлгүүрүүдийн төвийн зарим нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг уулын байдлаа сэргээж, Бээжингийн эрүүл мэндийн систем бэрхшээлийг даван  сайн сайхан маргаашыг  угтахад тун ойрхон байна" хэмээн Их Британийн "Файненшл таймс", Ройтерс агентлаг хийгээд Испанийн "EFE" агентлаг зэрэг мэдээллийн хэрэгсэл Хятад улсын талаар мэдээлэхдээ ийм ажиглалт хийжээ. “Хятад хүмүүсийн амьдрал хэвийн байдлаа сэргээж, Бээжин, Шанхайд амьдрал сэргэн буцалж эхэллээ" хэмээсэн агуулгыг гадаадын цөөн бус мэдээллийн хэрэгслийнхэн чухал буландаа нийтэлжээ.

Хятад улс цар тахлыг сэргийлэн хянах бодлогодоо зохицуулалт оруулсны дараа үр бүтэмж нь ямар байгаа гэдгийг гаднынхан их анхаарч байна. Шинэ он гарч, Бээжин, Шанхай зэрэг Хятад улсын төлөөлөх чанартай хотуудад амьдралын эрч сэргэн нэмэгдсээр буйг Хятад улсын эерэг сэргэлтийн чухал дохио хэмээн үзэж байна. Саяхан шинэ онд шилжих шөнө Шанхай хотын төв дэх Наньжин замын өргөн чөлөө хүн олноор пиг дүүрч, хүмүүсийн хөл хөдөлгөөн болон машин унааны урсгалыг тусгайлан хянан зохицуулжээ. Хятадын олон газарт хүмүүс хойд нутгуудаар цасанд гулгаж, өмнөд нутгуудад хүмүүс саунд амарч, нэр нөлөө бүхий гуанз рестроны гадаа урт дараалал үүсч, үзэмжт бүсийн гэрлийн шоу хотын шөнийн тэнгэрийг чимж, амьдрал буцалсан эрч жавхаа хаврын дулаан бүлээнийг мэдрүүлж байна.

"Хэвийн байдал эмх цэгцтэй сэргэж", "амьжиргааны эрч нэмэгдэн", "эрэлт хэрэгцээ өсөж байна" хэмээсэн гаднынхны ажиглан мэдээлсэн мэдээлэл дүрслэл нь Хятад улсын шинэ оны төлөв байдлыг уламжиллаа. Энэ нь санаанаас гадуур мэт боловч үнэн бодитойд нийцсэн юм. Сүүлийн үед Хятад улс цар тахлыг сэргийлэн хянах бодлогодоо зохицуулалт оруулж, цар тахлыг сэргийлэн хянах нь шинэ шатанд шилжив. Эдгээр зохицуулалтыг өвчин үүсгэгч жижиг организм, өвчний тухай танин мэдэхүй, хүмүүсийн дархлаажилтын түвшин хийгээд эрүүл мэндийн системийн эсэргүүцэх чадвар, нийгмийн олон нийтийн эрүүл мэндийн эмчлэх арга хэмжээ зэрэг гурван зүйлд суурилан таамаглал гаргасан болно. КОВИД-19 цар тахал дэгдсэн гурван жилд Хятад улс халдварыг сэргийлэн хянах 9 удаагийн арга төсөл, сайжруулсан 20 зүйлт арга хэмжээ, "Шинэ 10 зүйл"-ийн арга хэмжээг хойно өмнө нийтэлсэн бөгөөд 1-р сарын 8-наас “B ангилалын B зэрэглэлийн хяналт” хэрэгжүүлэхээр буй нь Хятад улс дээрх гуран зүйлийн элементэд ерөнхий дүгнэлт хийсэн зүй зохистой, шинжлэх ухааны үндэслэлтэй, Хятад улсын цар тахлын сэргийлэлтийн бодит байдалд нийцсэн зохицуулалт  гэдгийг тод харууллаа.

Хятад улс ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг ямагт баримтлан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтойгоор цар тахлыг сэргийлэн хянаж, бодит нөхцөл байдлын дагуу цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээндээ улам сайжруулсан зохицуулалт оруулсан тул ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг бүх боломжоор хамгаалан, амьдрал өрнөн буцалсан эрч жавхаатай одоогийн төлөв байдлыг авчирж чадсан юм.

Цар тахлын бараан сүүдрээс гарахад ойртсоор бөгөөд хүмүүс ялалтад хүрэхийн тулд үргэлжлэн хичээж байна. "Өдгөө цар тахлын сэргийлэлт хамгаалалтын ажил шинэ үе шатанд шилжсэн боловч хүндрэл бэрхшээл хараахан арилаагүй тул иргэн бүр үргэлжлүүлэн шаргуу тэмцэж, эцсийн ялалтад хохиролгүй хүрэхийг хичээж байна" гэж Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ хэлсэн нь Хятад улс, түүнчлэн дэлхий дахинд нандин итгэлийг нэмэрлэлээ.

Саяхан хуралдсан ХКН-ын Төв хорооны Эдийн засгийн ажлын хуралд зургаан зүйлийг илүү сайтар ерөнхийд нь зохицуулан Хятад улсын 2023 оны эдийн засгийн ажлыг сайтар биелүүлэхийг дурдсан. Үүний дотор цар тахлыг сэргийлэн хянах хийгээд нийгэм эдийн засгийн хөгжлийг ерөнхийд нь нэн сайтар зохицуулахыг эхний зорилт болгожээ.

Дэлхий нийтийн хувьд авч хэлбэл, Бээжин, Шанхайн сэргэлт нь итгэл зоригийг авчирж байгаа бөгөөд тааруухан буй дэлхийн эдийн засагт иймэрхүү бат тодорхой төлөв байдал урьд өмнөх аль ч үеэс илүү шаардагдаж байна. Америкийн "Barron’s" сэтгүүл мэдээлэлдээ: Хятад улс бол ирэх жилд ДНБ нь эерэг өсөлтөд хүрэх дэлхийн цорын ганц гол эдийн засгийн цогц байх эрмэлзэлтэй байна, энэ нь дэлхийн эдийн засгийн бууралтын алхааг намжаахад тустай гэж тэмдэглэжээ. Америкийн CNBC суваг мэдээлэлдээ, Хятад улсад хэрэглээний халуун өрнөл бий болно хэмээн таамагласан байна. Эдгээр таамаглалаас, дэлхийн эдийн засгийн төлөв байдал сэргэх буурахын даваан дээр ирээд байгаа энэ үед Хятад улсын эдийн засаг өөдлөн сэргэж буй нь дэлхий нийтэд асар их ашиг тустай нь тодорхой юм.

"Хятадын жуулчид зорин ирэхийг хүсэж байна", "Хятадад аялахыг хүсэж байна" хэмээн гадаадын жирийн иргэд ярьцгаасан талаар гадаадын олон мэдээллийн хэрэгсэл мэдээлэлдээ дурджээ. Энэ нь мөн Хятад улс ба дэлхий нягт харилцаа холбоотой байгаагийн бодит зураглал юм. 2023 он нь Хятад улс ХКН-ын 20-р их хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлэх гарааны жил, социалист орчин үеийн улс орон болгон бүтээн байгуулах шинэ аяны гараа жил билээ. Амьдралын эрч жавхаагаар дүүрэн Хятад улс нь 2023 онд Хятад улсын маягийн орчин үеийн шинэчлэлтэд сайн гарааг эхлүүлэн, сайн алхам хийж, дэлхий дахинд ч илүү олон боломж, эрмэлзэл найдварыг авчрах болно гэдэгт хүмүүс бат итгэлтэй байна.

|Уртнасан\