Цөмийн бохирдсон усыг далайд урсгахыг эсэргүүцэв
2023-01-02 16:43:46
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн "Нью-Йорк Таймс" сонины цахим хуудсанд 2022 оны 12-р сарын 30-ны өдөр мэдээлснээр, номхон далайн бүс нутагт Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг зайлуулах Японы төлөвлөгөөг тойрсон асуудлаар хүчтэй эсэргүүцэл болжээ.  Япон улс "хуучин дуугаа дуулж", 2023 оны хавраас эхлэн Фүкүшимагийн цацраг идэвхт тоосонцрыг цэвэрлэсэн усыг номхон далайд цутгахаар төлөвлөж байна гэж тайланд дурджээ.

2022 оны 12-р сарын 31-ний өдөр Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг \IAEA\ саяхан Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн Фүкүшима цөмийн цахилгаан станцаас цөмийн бохирдсон усыг далайд урсгахтай холбоотойгоор цацраг идэвхт бодисыг өөрөө шалгах аргуудыг нэгтгэсэн тайланг нийтэлжээ. Шалгах объектуудад цөмийн бохирдсон уснаас гадна далайн ус, загас зэрэг хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, ажилчдын бие дэх цацрагийн хэмжээг хянах гэх мэт арга багтжээ. Шалгалтын эхний шатны үр дүнг 2023 онд далайд цутгаж эхлэхээс өмнө зарлах юм байна.