Ши Жиньпингийн шинэ жилийн мэндчилгээ итгэл хүлээлт авчирлаа
2023-01-02 12:01:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн 2023 оны шинэ жилийн мэндчилгээ хүмүүст итгэл хүлээлт авчирсан. Хятад улс шинэ нэгэн жилдээ эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулах талаар үргэлжлэн амжилт гаргахыг хүсэж байна гэж олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхан илэрхийлсэн байна. 

Филиппиний хэвлэл мэдээллийн ажилтан Ли Тяньрүн хэлэхдээ, “Хятад улсын дарга Ши Жиньпингийн шинэ жилийн мэндчилгээгээ надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Хятадын эдийн засаг эрч хүчээр дүүрэн, уян хатан чанараа хадгалан, 2023 онд дэлхийн эдийн засгийн гол хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.   

“Энэ нь зөвхөн шинэ оны мэндчилгээ төдийгүй Хятадын ард түмнийг шинэ ондоо эв санаа нэгтэйгээр үргэлжлэн хичээн ажиллаарай гэх уриа юм” гэж Мексикийн телевизийн 6-р сувгийн дарга Хулио Сезар хэллээ. 

Оросын Их Ази телевизийн захирал Лебедев хэлэхдээ, “Ши Жиньпин дарга 2023 оны шинэ жилийн мэндчилгээндээ сорилт даваа ихтэй өнгөрсөн нэг жилээ дүгнэн, мөн Хятад улсын сансар судлал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, намын бүтээн байгуулалт зэрэг салбар дахь ололт амжилтыг онцолжээ. Би хувьдаа Хятадын эдийн засаг сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай гэж үздэг. Хятадын эдийн засаг улс орныхоо дүр төрхийг үргэлжлэн өөрчилж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах тал дээр үргэлжлэн амжилт гаргахыг хүсэж байна ”гэжээ.