2023
оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:42 цагт
Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудлаас
ниссэн MU7807 нислэг Хайкөү хотын Мэйлань
олон улсын нисэх онгоцны буудалд
газардсанаар, Хятадын Дүнфан буюу
Дорнодын агаарын тээврийн компанийн
Хятадад үйлдвэрлэсэн анхны том оврын
C919 нисэх онгоцны туршилтын нислэг ийнхүү
албан ёсоор эхэллээ.
C919 нисэх онгоц нь 2022 оны 12-р сарын 26-наас эхлэн Хятадын 9 муж хот, 10 нисэх онгоцны буудлаар дамжин, 100 цагийн баталгаажуулалтын нислэгийг хийж байгаа ажээ, харин Хайкөү хот нь хамгаас илүү баталгаажуулалтын нислэг гүйцэтгэж буй хотын нэг боллоо. Албан ёсны нислэгийн үед зорчигчдод тав тухтай үйлчилгээ хангахын тулд баталгаажуулалтын нислэгийн үед нислэгийн үйл ажиллагааны бүх үйл явцыг дуурайн хийх шаардлагатай ажээ.