Бүс нутгийн эдийн засгийн нээлттэй, хуваалцах байдлыг бий болгоход RCEP үлгэр жишээ болов
2023-01-02 20:00:46
Share
Share this with Close
youtube WeChat

"Манай бүтээгдэхүүн Японд илүү өрсөлдөх чадвартай!”Тяньжиньбоомтод газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн компаний ажилтан ингэж хэлж байлаа. БНСУ-ын Инчон хотоос БНХАУ-ын Тяньжинь хот хүрээд дараа нь Япон руу чиглэсэн энэхүү багц бараа бүтээгдэхүүн нь тарифгүй аялал хийсэн байна. Энэ нь Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) хэрэгжиж эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүдийн худалдаа өргөжсөн талаарх бичил дүр зураг юм. 1-р сарын 1-ний өдөр гэхэд RCEP хүчин төгөлдөр болоод бүтэн жилийн нүүр үзэж, тоо томшгүй олон компаниудад бизнесийн боломжуудыг олгосон юм.

RCEP-ийг АСЕАН-аас санаачлан байгуулсан бөгөөд гишүүн орнуудад АСЕАН-ы 10 орон болон Хятад, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд багтдаг бөгөөд  хамгийн олон хүн амтай мөртөө эдийн засаг, худалдааны хамгийн том цар хүрээ бүхий чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Уг хэлэлцээр хэрэгжсэн нэг жилийн хугацаанд гарын үсэг зурсан 15 гишүүн орноос 13-д нь хүчин төгөлдөр болсон юм. Одоогийн байдлаар, дэлхийн эдийн засагт даяаршлын эсрэг болон удаашралтай сэргэлт зэрэг сорилтууд тулгарч байна, RCEP нь дэлхийн эдийн засагт Ази, Номхон далайн бүс нутгийн хүчин чадлыг нэмэрлэсэн юм. Хятад улс RCEP-д элссэн нь гадагшаа дээд түвшний нээлттэй байдлыг ахиулах шийдвэр зоригоо илэрхийлж, Хятадын нээлттэй байдлын нэгэн чухал үе шат болж байгаа юм.

RCEP-ийн хувьд Хятадын оролцоо маш чухал юм.  Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд, Хятад улс RCEP-ийн эдийн засгийн бараг 60 хувийг эзэлдэг. Хятад улс өөрийн шинэ хөгжлөөрөө дэлхийд тасралтгүй шинэ боломж олгож, бүс нутаг болон дэлхийн эдийн засагт үргэлжлэн хүчирхэг эрч хүч нэмсээр байна.

АСЕАН бол RCEP-ийн гол цогц бөгөөд Хятад, АСЕАН гэсэн хоёр том зах зээлийг сайн ашиглах нь асар том хамтын ажиллагааг бий болгох болно. Хятад-АСЕАН-ы худалдааны зөвлөлийн гүйцэтгэх захирал Шюй Нин-нин хэлэхдээ, "Талуудын хамтран ажиллах цаг болсон" гэжээ. Аж ахуйн нэгжүүд боломжийг ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэн, бас Хятадын өндөр чанартай хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Энэ жил Хятад улс болон бүс нутаг дахь чөлөөт худалдааны түншүүд "Бие бие уруугаа чиглэж", бараа бүтээгдэхүүний ложистик тээвэр саадгүй өрнөж байна. Бараа худалдааны 90 гаруй хувь нь татварыг аажмаар тэглэж, худалдааны саад тотгорыг эрс багасгаж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулсан байна. 2022 оны 1-р сараас 11-р сар хүртэл, Хятад улс хийгээд RCEP-ийн бусад гишүүн орон хоорондын импорт экспортын нийт хэмжээ 11.8 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.9%-иар өсөв. АНУ-ын Петерсоны Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн таамаглаж байгаагаар, 2030 он гэхэд RCEP нь гишүүн орнуудын экспортод 519 тэрбум ам.долларын цэвэр өсөлт авчрах төлөвтэй байгаа ажээ.

 АСЕАН-ы орнуудын хувьд, RCEP-ийн гол давуу талуудын нэг нь гэвэл тарифыг бууруулснаар, импортын өөрийн өртөг буурч, экспортын боломж нэмэгдсэн явдал юм. RCEP хүчин төгөлдөр болсны дараа, Хятад болон АСЕАН-ы хооронд тарифыг шууд тэглэсэн харьцал хэмжээ 65%-иас давсан нь АСЕАН-ы импорт экспортын худалдааг ихээхэн нэмэгдүүлсэн юм. 2022 оны эхний 10 сард Хятадаас АСЕАН-ы орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ 798 тэрбум 400 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13,8 хувиар өссөн байна. Хятадын холбогдох байгууллагуудаас гаргасан "Бүс нутгийн эдийн засагт үзүүлэх RCEP-ийн нөлөөллийн үнэлгээний тайлан"-гаас үзвэл, АСЕАН-ы орнуудын ДНБ-ий өсөлтөд RCEP хамгийн их ашигтай нөлөө үзүүлж байна. 2035 он гэхэд АСЕАН-ы нийт ДНБ-ний хуримтлагдсан өсөлт RCEP-ийн нөлөөгөөр 4.47%-иар өсөх болно. АСЕАН нь байгалийн баялаг, ажиллах хүчин зэрэг давуу тал болон чадавхаа ашигласнаар, бусад оронтой давуу талуудаа харилцан улам сайн нөхөж, бүс нутгийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжил цэцэглэлтийг ахиулах болно.