2023 онд Хятадын эдийн засаг сэргэх хандлагатай байна
2023-01-02 16:06:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс 2023 онд бодлогын зохицуулалтаа сайжруулж, 2022 оны сүүлийн хагасаас хэрэгжүүлсэн бодлогын дагуу банк санхүүгийн салбарт чиглэсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсруулах үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны зээлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг энэ жил үргэлжлэн хэрэгжүүлнэ гэж Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдэгджээ.

Түүнчлэн олон нийтийн өргөн хэрэглээг сэргээх, өргөжүүлэхийг нэн тэргүүнд анхаарч, хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, орон сууц, шинэ эрчим хүчний автомашин, ахмад настны асрамжийн үйлчилгээ зэрэг хэрэглээг дэмжих, гол чухал салбар болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлчилгээг тасралтгүй сэргээхэд тус дөхөм үзүүлэх юм байна. 

2023 онд Хятад улс зах зээлд нэвтрэхэд учирч мэдэх саад бэрхшээл, олон төрлийн хязгаарлалтыг таслан зогсоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг үндэсний томоохон стратегид оролцохыг дэмжих болно гэж тус хороон мөн мэдээлжээ.