Луис Инасио Лула да Силва Бразилийн шинэ ерөнхийлөгч боллоо
2023-01-02 10:26:45
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 1-нд,  Луис Инасио Лула да Силва Бразилийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимд тангараг өргөн Бразилийн шинэ ерөнхийлөгч болсон байна. 

Мөн өдрийн 15 цагийн орчимд тэрээр Конгресст албан ёсоор ажлаа хүлээн авсан бөгөөд ерөнхийлөгч болсны анхны илтгэлээ тавьсан байна. Тэрээр, шинэ засгийн газар ард иргэддээ итгэл хүлээлгэж, нийгмийн баталгааны төрөл бүрийн хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийн өсөлтөд хүрэхийн төлөө хичээн ажиллах болно гэлээ. Тэрээр мөн Бразилийн ард иргэдэд хандан улс орондоо энх тайван орчныг бүрдүүлэхийг уриалсан бөгөөд шинэ засгийн газар хүйс, орлогын тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдлыг арилгахын төлөө тууштай ажиллах бөгөөд боловсрол, олон нийтийн эрүүл мэнд зэрэг салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно гэж амласан байна. 

2022 оны 10-р сард Бразилд Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд Хөдөлмөрийн намаас нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва сонгуулийн хоёр дахь шатанд 50.9 хувийн санал авчээ. Тэрээр 2003 оноос 2010 онд Бразилд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм байна.