Шинэ жилийн баярын үеэр дотоодод 53 сая орчим жуулчин зорчив
2023-01-02 21:44:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Соёл болон аялал жуулчлалын яамны дата төвийн тооцооллоор, 2023 оны шинэ жилийн баярын амралтын үеэр дотоодод давхацсан тоогоор 52 сая713 мянга 400 жуулчин зорчиж, өмнөх оны мөн үеэс 0.44%-иар нэмэгдэв, мөн 2019 оны шинэ жилийн баярын үеийн нийт хэмжээний 42.8%-д хүртэл сэргэсэн байна. 

Дотоодын аялал жуулчлалын орлого 26 тэрбум 517 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.0%-иар өсөж, 2019 оны шинэ жилийн баярын амралтын үеийн нийт хэмжээний 35.1%-д хүртэл сэргэсэн байна. Үндэсний соёл болон аялал жуулчлалын амралтын зах зээл ерөнхийдөө аюулгүй, тэнцвэртэй, тогтвортой бөгөөд эмх цэгцтэй байв.