Торгоны зам олон улсын 9-р кино наадам нээгдлээ
2023-01-02 15:40:41
Share
Share this with Close
youtube WeChat

Торгоны зам олон улсын 9-р кино наадмын нээлт болон улаан хивсний ёслол 1-ний орой Хятадын Ши Ань хотод болж, гадаад дотоодын кино багийн төлөөлөгчид, зочид төлөөлөгчид оролцжээ. 

Уг кино наадам нь “Торгоны зам дэлхийг холбож, кино урлаг Чан Аныг гэрэлтүүлнэ” урианд явагдаж байгаа бөгөөд 90 гаруй улс орон, бүс нутгийн 1598 кино “Алтан торгоны замын шагнал”-д бүртгүүлснээс 19 кино шалгарсан байна. 2014 онд албан ёсоор байгуулагдсан торгоны зам олон улсын кино наадам нь “бүс ба зам” дагуух улс орон, бүс нутгийн соёл, ард түмний харилцааг идэвхтэй ахиулж, дэлхийн кино уран бүтээлчдэд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чухал индэр болсон төдийгүй Хятадын кино уран бүтээлийн өндөр түвшний хөгжил, Хятадын уламжлалт соёл дэлхийд танигдахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.