Хонконгийн аж үйлдвэрийн үзэсгэлэн амжилттай өндөрлөв
2023-01-02 11:07:49
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 1-нд Хонконгийн 56 дахь удаагийн аж үйлдвэрийн үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулагч талын мэдээлснээр, аялал жуулчлалын оргил улиралд тулгуурлан, Хонконгийн засаг захиргааны төрөл бүрийн арга хэмжээний үр шимээр 24 хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд газар газрын хүмүүс цугларан, оролцогчдын тоо нэг саяыг давж, нийт борлуулалтын хэмжээ бараг 1 тэрбум Хонконг долларт хүрсэн байна.

Энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогч компани хоол хүнсээ газар дээр нь танилцуулж, бүтээгдэхүүнээ сурталчилжээ. Хонконгийн засаг захиргааны засгийн газар ковидын дэглэмийг сулруулж, олон төрлийн хязгаарлалтыг цуцалснаар ажил амьдрал хэвийн үйл ажиллагаагаа сэргээж байгаа юм. Ирэх буй шинэ жилд олон томоохон үзэсгэлэн илүү сайн үр дүнд хүрэх төлөвтэй байна хэмээн зохион байгуулагч тал хэллээ.