Хятад
улс саяхан Ковид-19-ийн вирусийн халдварыг
В ангилалд оруулан В зэрэглэлийн хяналт
тавих шийдвэр болон гадаад дотоодын
хүмүүсийн нааш цааш зорчихтой холбоотой
түр хэрэгжүүлэх бодлогуудаа зарласан
юм. Үүнийг олон орон сайшааж байгаа
бол, зарим
улс орнууд сүүлийн хэдэн хоног Хятадаас
очсон зорчигчдод цар тахлаас урьдчилан
сэргийлэх түр арга хэмжээ авч эхэлжээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао
Нин өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага
хурал дээр үүнтэй холбогдуулан хэлэхдээ,
Хятад улс гадаад дотоодын хүмүүсийн
нааш цааш зорчихтой холбоотой түр
хэрэгжүүлэх бодлого гаргасны дараа
олон орон талархан хүлээж авч буйг бид
сайшааж байна. Цар тахлын нөхцөл байдалд
суурилан, бид
урьдчилан сэргийлж хянах бодлогодоо
тасралтгүй шинэчлэлт хийж, гадаад
дотоодын хүмүүсийн аюулгүй, эрүүл, эмх
цэгцтэй зорчиход таатай боломж олгон,
гадаадтай солилцоо хийж, хамтран
ажиллахыг илүү сайн баталгаажуулахыг
хичээнэ гэжээ.
Мао Нин хэлэхдээ, Хятадын жуулчдад чиглүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх түр зуурын бодлого авч хэрэгжүүлж буй асуудлаар би Хятад улсын байр суурийг дахинтаа илэрхийлье. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөн, хамтран зүтгэж, цар тахлыг даван туулахад бэлэн байгаа бөгөөд зарим улс орон зөвхөн Хятад улсад чиглүүлж, хилээр нь нэвтрэхэд хязгаарлалын бодлого хэрэгжүүлэх нь шинжлэх ухааны үндэслэл дутмаг зүйл гэж үзэж байна. Зарим хэтрүүлсэн үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, цар тахлын эсрэг бодлогыг ашиглан улс төрийн зорилгодоо хүрэх оролдлогыг бид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд зарим нөхцөл байдалд чиглүүлэн, харилцан тэгш зарчмын дагуу холбогдох хариу арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэжээ.