ГХЯ: Энх тайван хөгжлийн үйлсэд хувь нэмэр оруулах болно
2023-01-03 19:12:50
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн 2023 оны шинэ оны мэндчилгээ олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээж байна. Олон орны хүмүүс илэрхийлэхдээ: Мэндчилгээ нь дэлхий дахинд итгэл найдвар төрүүлсэн байна, Хятадын оюун ухаан, Хятадын шийдэл нь хүн төрөлхтний энх тайван хийгээд хөгжлийн үйл хэрэгт шинэ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, өнөөгийн Хятад улс дэлхийтэй нягт холбоотой. Бид энх тайван, хөгжлийг үргэлж эрхэмлэн дээдэлж, найз нөхөд болон түншээ үргэлж эрхэмлэн дээдэлж, түүхийн зөв тал, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн талд тууштай зогсож, Хятадын оюун ухаан, Хятадын шийдлээр хүн төрөлхтний энх тайван хийгээд хөгжлийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хичээх болно гэжээ.

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ: Шинэ онд Хятадын дипломат бодлого нь Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаа, ялангуяа Ши Жиньпиний дипломат харилцааны тухай үзэл санаагаар жолоодлого болгож, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө хөгжүүлж, шулуун шударгаар шинийг эрэлхийлж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны шинэ аяллыг урагшлуулж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны шинэ хуудсыг бичиглэх болно гэжээ.