Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 2-нд Луис Инасио Лула да Силвад баярын цахилгаан илгээж, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад Бразил хоёр орон хөгжиж буй том орнууд, дэлхийн нөлөө бүхий хөгжиж буй чухал зах зээл бөгөөд харилцан иж бүрэн стратегийн түншүүд байж, нийтлэг ашиг сонирхлоор хөгжлийн үүрэг хариуцлагыг хамтдаа үүрч байгаа. Хятад Бразил дипломат харилцаа тогтоосон 48 жилийн турш, хоёр орны хичээл зүтгэл дор харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хөгжиж буй том гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болсон байна. Миний бие Хятад Бразилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтдаа улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар тууштай замнаж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэн, хоёр талт ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, олон талт нягт зохицуулалт хийж, стратегийн итгэлцлийн түвшнээс Хятад, Бразилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэж, хоёр орон жич хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна” гэжээ.