Сүүлийн үед Хятад улс ковидын дэглэмийг сулруулж байгаатай зэрэгцэн короновирусын эсрэг эм бэлдмэлийн хэрэгцээ улс даяар эрс нэмэгдсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Хятад улс халдвар хамгааллын хяналтаа нэмэгдүүлж, шинэ заалт дүрэм баталж байна. Үүнд ковидын эсрэг биет илрүүлэх тэстийг хувь хүн худалдах нь хууль бус үйлдэл бөгөөд тэстийг хуурамчаар үйлдвэрлэж, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд дээд тал нь бүх насаар нь хорих ялаар шийтгэх тухай шүүхийн мэдэгдэл гаргажээ.