2022 онд Хятад улсын төсвөөс төмөр замын салбарт 710 тэрбум 900 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, 2082 километр хурдны галт тэрэгний замыг багтаасан нийт 4100 километр шинэ шугамыг ашиглалтад оруулсан байна. Сычуань-Төвөдийн төмөр замын нөхцөл байдлыг улам бэхжүүлэн сайжруулж, "БНХАУ-ын үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 14-р таван жилийн төлөвлөгөө, 2035 оны хэтийн зорилтын хөтөлбөр"-т тодорхойлсон 102 томоохон төслийн төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлжээ. 2022 оны эцэс гэхэд Хятад даяар төмөр замын ашиглалтын нийт урт 155 мянган километр байсан бөгөөд үүний 42 мянган километр нь өндөр хурдны төмөр зам байна.
2022 онд Хятадын төмөр замаар 3.9 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд эрчим хүчний түүхий эд болох нүүрс 1 тэрбум 490 сая тонн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн байна. 2022 онд төмөр замаар нийт 1 тэрбум 610 сая зорчигч үйлчлүүлжээ.
2022 онд Хятад-Европын 16 мянган цуваа ачааны галт тэрэг ажиллаж, 1.6 сая чингэлэг бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9-10 хувиар тус тус өссөн бөгөөд баруун бүсийн эх газрын шинээр ашиглалтад оруулсан галт тэргээр 756 мянган чингэлэг бараа тээвэрлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
2023 онд Хятадын төмөр замаар 2 тэрбум 690 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 67.6 хувиар, ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 тэрбум 970 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсөх үзүүлэлт юм.