2023 оны шинэ жилийн баярын үеэр Хятадын дотоодын аялал жуулчлалын орлого 26 тэрбум 517 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт хэмээн Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дата төвийн тооцоолсноор, 2023 оны шинэ жилийн баярын үеэр улсын хэмжээнд давхардсан тоогоор 52 сая 7134 мянган дотоодын жуулчин гадагш аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.44 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2019 оны шинэ жилийн баярын мөн үеийн 42.8 хувь болон сэргэсэн байна.