“Хэрэв
цөмийн бохирдсон ус аюулгүй юм бол
түүнийгээ Токиод хаяад, Парист туршаад,
Вашингтонд хадгалаад үзээрэй, харин
бид Номхон далайгаа цөмийн бохирдлоос
ангид хэвээр байлгахыг Японд сануулах
хэрэгтэй.”Энэ
бол Вануатугийн нэрт улс төрч Мортари
Лавоа Хилда Линигийн гомдол заалдлага
бөгөөд Номхон далайн бүс нутгийн ард
түмний хамтын хүсэл
эрмэлзлийг тусгасан байна.
Хоёр жилийн өмнөх 4-р сард Японы засгийн газар 2023 оны хавраас эхлэн Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөгөө зарласан юм. Бохир усыг далай руу цутгах өдөр ойртох тусам олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэл улам бүр чангарсаар байна. Япон улс бохир усаа далай руу цутгах төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн шуугиан Номхон далайн бүс нутагт дэгдсээр байна. Хэрэв Япон үнэхээр төлөвлөгөө ёсоор Номхон далайд цөмийн бохирдсон усаа цутгавал Номхон далайн бүс нутгийн улс орнууд түүнээс нөхөн төлбөр нэхэх эрхтэй гэдгийг шинжээчид онцолжээ.
Аюулгүй цэвэршүүлэх боломжийг бүрэн хайгаагүй, мэдээллийг иж бүрнээр нь задруулаагүй, хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай хангалттай зөвшилцөлгүйгээр, Японы засгийн газар ганц талаасаа бохир усаа далайд цутгах шийдвэр гаргасан нь дэлхий нийтийн эсрэг талд зогссонтой тэнцэхүйц явдал юм. Улс орнууд хууль ёсны дагуу өөрсдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхтэй юм.
Япон улс “НҮБ-ын Далайн эрх зүйн конвенци”,“Цөмийн ослын тухай эрт мэдэгдэх конвенц”,“Цөмийн аюулгүй байдлын тухай конвенц" зэрэг олон улсын конвенцид нэгдэн орсон юм, Япон эдгээрийг мэддэг байж гэмт хэрэг үйлдсээр байна. Тухайлбал, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн конвенци”-д бүх улс орон далайн байгаль орчныг хамгаалах болон баталгаажуулах үүрэгтэй, мөн олон улсын хууль тогтоомжийн дагуу бүх улс орон хариуцлага хүлээх ёстой бөгөөд “хохирол юм уу аюул эрсдэлийг шилжүүлж" болохгүй гэж заасан байдаг. Япон улс Номхон далайг өөрийн “бохир усны хоолой" мэтээр үзэж, гамшигт үр дагаврыг Номхон далайн бусад орнуудад илт шилжүүлж, гэрээнээс зөрчсөнийхөө төлөөсийг эрхбиш төлөх ёстой.
Далай тэнгис бол хүн төрөлхтний хамтын баялаг, хамтдаа оршин амьдрах гэр орон юм, бохир усыг далай руу урсгах нь Японы хувийн асуудал биш юм. Одоогийн байдлаар, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Фүкүшимагийн цөмийн бохирдсон усны талаар иж бүрэн үнэлгээ хийсээр байна. Япон улс бохир усаа далайд урсгах төлөвлөгөөг хүчээр урагшлуулж байгаа нь бүх талын санаа зовнилыг үл тоомсорлож, бодит үнэнийг бий болгох гэсэн оролдлого юм. Японы түүхийн хар толбо хөрш орнуудад ноцтой гамшиг учруулсан юм, одоо дахиад нэгийг нэмж, түүхэн гутамшиг үлдээх нь үү? !