Саяхан Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Японы Фукушимагийн цөмийн бохирдсон усыг цэвэршүүлэх асуудлаарх техникийн ажлын хэсгийн гурав дахь үнэлгээний тайланг нийтэлсэн байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 4-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн холбогдох тайланг анхааралдаа авав, эхний ээлжинд энэхүү тайлан Фукушимагийн цөмийн бохирдсон усыг цэвэршүүлэх болон түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар голлон анхаарч, холбогдох өгөгдлийн үнэлгээнд шалгалт хийх арга болон төлөвлөгөөний талаар дурдсан байв гэжээ.
Мао Нин хэлэхдээ, цөмийн бохирдсон усыг далайд цутгах нь Японы хувийн асуудал огтхон ч биш, олон улсын хамтын нийгэмлэгийн зүй ёсны бөгөөд үндэслэлтэй шаардлагыг чухалчилж, хөрш орнууд, Номхон далайн арлын орнууд зэрэг ашиг сонирхлын холбоотой талууд болон холбогдох олон улсын байгууллагатай бүрэн зөвшилцөж, цөмийн бохирдсон усыг үнэнхүү ил тод, шинжлэх ухааны үндэслэлтэй, аюулгүй аргаар зайлуулж, олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хатуу хяналтыг хүлээн зөвшөөрөхийг Японд дахин шаардаж байна гэжээ.