ГХЯ: Хятад улс цар тахлын талаарх мэдээллийг хуваалцсаар ирсэн юм
2023-01-04 18:44:01
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, цар тахлын мэдээллийг хуваалцах талаарх Хятад улсын ил тод байдал дутмаг байна. Илүү их мэдээлэл өгөх ёстой гэжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер хэлэхдээ, АНУ болон бусад улсууд өөрсдийн иргэдээ хамгаалахын тулд хилээр нь нэвтрэх Хятадын иргэдэд эрүүл мэндийн бодлого авч хэрэгжүүлж байна. Хятад улс үүнд чиглэсэн хариу арга хэмжээ авах ёсгүй гэжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 4-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр үүнтэй холбогдуулан хэлэхдээ, тахал дэгдсэнээс хойш Хятад улс ард түмэн, амь нас юунаас ч эрхэм дээд хэмээх үзэл баримтлалаар, ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон эдийн засаг нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулахыг хичээсээр ирсэн билээ. Хятад улс хариуцлагатай байр сууриар мэдээлэл, тоо баримтыг олон улсын хамтын нийгэмлэгтэй  хуваалцсаар байгаа гэжээ.

Мао Нин хэлэхдээ, талууд тахал өвчинтэй тэмцэж, улс төржүүлсэн аливаа үг яриа, үйл ажиллагаанаас зайлсхийн, эв нэгдлээ бэхжүүлж, халдварт өвчнийг аль болох хурдан ялан давахын төлөө хамтран ажиллана гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна гэжээ.