Ши Жиньпин Филиппиний Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ
2023-01-04 21:13:48
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркостой хэлэлцээ хийв.

Фердинанд Ромуалдез Маркос  Филиппиний ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо дараа анх удаагаа Хятадад айлчилж буйд Ши Жиньпин баяртай буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин хэлэхдээ, би тантай стратегийн харилцаагаа байнга хэвээр байлгаж, хоёр талт харилцааны дараагийн хөгжлийг бүх талаар төлөвлөж, бие биедээ тусалсан сайн хөрш, бие биенээ таньдаг сайн ах дүү, хамтын ажиллагаагаар хамтдаа ялалт байгуулсан сайн түнш байж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж авчирч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илүү их эерэг эрч хүч нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.

Фердинанд Ромуалдез Маркос хэлэхдээ: Филиппин цар тахалтай тэмцэхэд Хятад улс үнэтэй тусламж үзүүлсэнд талархаж байна. Хятадын нэн олон жуулчид Филиппинд аялж, Филиппинд суралцахаар очиж, хоёр орны ард түмэн улам нягт харилцаатай болж, хоёр орны харилцааны урт хугацааны хөгжилд илүү бат бөх үндэс суурь тавихыг хүсэж байна. Филиппин, Хятадын харилцааны ирээдүйн хөгжилд миний бие бүрэн итгэлтэй байна гэжээ.