2021 онд агаарын чанарт томоохон дэвшил гарч Бээжингийн агаар мандлын нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) 2022 онд агаарын чанарын хоёрдогч стандартад нийцсэн бөгөөд жилийн дундаж агууламж 30 мкг/м3 болтлоо буурч, сүүлийн 10 жилийн хамгийн доод цэгт хүрсэн талаар энэ сарын 4-нд Бээжин хотын экологи, байгаль орчны товчооноос мэдээллээ.
2021 онд анх удаа стандартад нийцсэн Бээжингийн PM2.5-ын жилийн дундаж агууламж 2022 онд шинэ доод цэгтээ хүрч, нэг шоо метр тутамд 30 микрограмм хүртэл бууран, хоёр жил дараалан улсын хоёрдогч стандартад хүрсэн байна.