Хятадын Шиньжянд олон улсын урлагийн хоёр жил тутмын үзэсгэлэнгийн энэ удаагийнх 2023 оны нэгдүгээр сарын 10-нд Өрөмч хотод болно хэмээн Шиньжяны соёл, аялал жуулчлалын газраас сэтгүүлч мэдээлэв. Энэхүү үзэсгэлэн нь гадаад улстай соёл урлагийн мэдээлэл солилцох чухал платформ, Шиньжянд соёлыг түгээх чухал арга хэмжээ бөгөөд торгоны замын эдийн засгийн гол бүсийн онцлог агуулга юм.
Тус үзэсгэлэн нь үндсэн болон тусгай үзэсгэлэн гэх хоёр хэсэгт хуваагдана. Үндсэн үзэсгэлэн нь дотроо Хятад, Аргентин, Итали, Бельги, Герман зэрэг 12 орны 77 уран бүтээлчийн 116 бүтээлийг хамарсан соёл иргэншил, амь амьжиргаа, байгаль экологи гэх гурван хэсэгт хуваагдана. Тусгай үзэсгэлэнд 11 орны 143 зураачийн 260 бүтээлээс бүрдсэн 20-р зуунаас хойшхи Шиньжянаар сэдэвлэсэн судалгааны бүтээлүүд байх бөгөөд орчин үеийн Хятадын бэхэн зургийн уламжлал, шинэчлэлийг харуулсан онцлог бүтээлүүдийг дэлгэн харуулах юм.