АНУ-ын эдийн засгийн хувьд маш хүнд жил болно гэж үзжээ
2023-01-04 16:01:52
Share
Share this with Close
youtube WeChat

2023 он эдийн засгийн хувьд маш их хүндрэлтэй жил болно гэж Америкийн судалгааны Gallup компаниас гаргасан шинэ санал асуулгад оролцогсдын 79 хувь нь үзсэн байна. Тэдгээрээс 80 гаруй хувь нь татварын татаас нэмэгдэнэ гэсэн бол 65 хувь нь бараа бүтээгдэхүүний үнэ хурдтай өснө гэжээ. Мөн 50 гаруй хувь нь ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ гэж үзжээ.

Америкчууд 2023 оныг итгэлгүй байдлаар хүлээж авах бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг хандлагатай байгаатай холбон тайлбарлажээ. Үүний зэрэгцээ зээлийн хүүгийн өсөлт нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж зарим эдийн засагчид үзсэн байна.