Тяньжинд их хэмжээний хөнгөлөлт үзүүлжээ
2023-01-04 16:16:42
Share
Share this with Close
youtube WeChat

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш, худалдааны салбарт хөнгөлөлттэй татварын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж татварын хөнгөлөлт, худалдааг хөнгөвчлөх зэрэг бодлого явуулсан нь Тяньжиний импорт, экспортын аж ахуйн нэгжүүдэд бодит ашиг өгөөжөө хүртээсэн юм. Тоо баримтын дагуу, 2022 онд Тяньжинь боомтод 6 тэрбум гаруй юанийн импорт экспортын бараа бүтээгдэхүүний хөнгөлөлт олгосон байна. Үүнээс импортын бараанд 65 сая гаруй юанийн татварын хөнгөлөлт үзүүлжээ. Тяньжиний экспортын чиглэлээрх аж ахуйн нэгжүүд Тяньжиний гаалийн газраас 4100 гаруй RCEP гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан бөгөөд 1 тэрбум 750 сая юанийн бараа бүтээгдэхүүн экспортолж, импортлогч орноос 9 сая орчим юанийн татварын хөнгөлөлт эдлэх болсон байна.