АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгууль үргэлжилж байна
2023-01-04 15:07:51
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 3-нд болсон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч хангалттай санал аваагүй тул дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулахаар болжээ. 

Тухайн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хаким Жеффрис 212, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Маккарти 203 санал авчээ.  Аризона мужийн Бүгд найрамдах намын гишүүн, хэт барууны үзэлтэн гэгддэг Энди Биггс 10 санал авч, бусад нь 9 санал авсан байна.  Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд нэр дэвшигчид 218 санал авах босготой. Тиймээс давтан сонгууль зарлахаас аргагүйд хүрээд байгаа юм.