Цаасан хайчилбар нь Хятадын уламжлалт урлал юм. Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн Хэзэ хотын цаасан хайчилбарын биет бус соёлын өвийн залгамжлагч Чан Фэнлин нутгийнхаа хөрсөнд ургасан цээнэ цэцгийг цаасаар урлан, цаасан хайчилбарын уламжлалт арга барилыг шинэчлэн хөгжүүлэхийн зэрэгцээ тосгоныхоо ард иргэдэд орлогыг нь нэмэгдүүлэх шинэ зам нээж өгчээ.
Биет бус соёлын өвийн үнэ цэнийг олон хүнд таниулахын тулд Чан Фэнлин цээнэ цэцгийн хайчилбарыг үүргэвч, хувцас, торгон ороолт зэрэг бүтээгдэхүүнд шингээж өгснөөр тосгоныхон гарын ур шингэсэн соёлын үнэ цэнэтэй бүтээлүүд урлах болсон төдийгүй цаасан хайчилбар нь улам олон хүнд танигдаж, таалагдах болжээ.