Казахстаны үймээний дүгнэлт гарчээ
2023-01-05 15:47:00
Share
Share this with Close
youtube WeChat

Казахстаны ерөнхий прокурор Асылов Берик Ногаевич 2022 онд болсон үймээний талаарх мөрдөн байцаалтын дүгнэлтээ 1-р сарын 5-нд парламентын доод танхимд танилцуулжээ.

Асылов дүгнэлтдээ, “Үймээн самууны гол зохион байгуулагчид хийгээд болсон хэрэг явдлын нөхцөл байдал, цаг хугацааг нарийвчлан шалгасан. Зохион байгуулагчдын дунд төрийн өндөр албан тушаалтан олон байна. Энэхүү хэргийг 2021 оноос эхлэн нууцаар бэлтгэсэн бөгөөд гэмт хэргийн бүлэглэл ч оролцож, хүн, зэвсэг, тээврийн хэрэгслийг сэм худалдаж авсан. Мөрдөн байцаалтын явцад хууль сахиулах байгууллагын зарим албан хаагч ч татагдан оролцсон нь тогтоогдсон” гэжээ.

Тэрчлэн үймээний үеэр амиа алдсан жагсагчдын үхлийн шалтгаан болон хэн болохыг тогтоосноо дурдаад тарж бутарсан зэвсэг, гэмт хэрэгтнүүдийг холбогдох газрууд үргэлжлүүлэн магадлаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэв. Үймээний үеэрх эд хөрөнгийн хохирлыг ч мөн шалгаж байгаа ажээ.

2022 оны эхэнд эсэргүүцэгчид Казахстаны олон газар нутгийн төрийн байгууламж руу дайрч, олон зуун хүний аминд хүрсэн юм.