Японы
засгийн газар нэгдүгээр сарын 8-наас
эхлэн Хятадаас очсон зорчигчдод тахал
өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга
хэмжээ авав, үүнд Хятадаас Япон руу
нэвтэрч буй зорчигчид 72 цагийн нуклейн
хүчлийн шинжилгээний сөрөг гэрчилгээг
хангаж, Японд нэвтрэхдээ нуклейн хүчлийн
шинжилгээ өгөх шаардлагатай. Хятадаас
очих зорчигчдод тахлын эсрэг арга хэмжээ
авахыг ЕХ гишүүн орнууддаа уриалсан байна.
Хятадын тал эдгээрийг хэрхэн үнэлж
байгаа вэ хэмээн Японы сурвалжлагч
нэгдүгээр сарын 5-нд болсон хэвлэлийн
бага хурал дээр асуув.
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ: Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх улс орны арга хэмжээ нь бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой байх ёстой, харин улс төрийн зорилгоор ашиглах, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулах, улс хоорондын хүмүүсийн хэвийн харилцаа, хамтын ажиллагаанд нөлөөлөх ёсгүй хэмээн Хятад улс баримталсаар ирсэн юм. Мөн Хятадын иргэд эх орноосоо гарахын өмнө эрүүл мэндийн байдлаа баталгаажуулж, зорчих улсынхаа хилээр нэвтрэх шаардлагыг бүрэн ойлгож, өөрийн аяллын хөтөлбөрт нөлөөлөхгүй байхыг сануулж байна гэжээ.