Хятадад халдварын шинэ хувилбар болон мэдэгдэхүйц мутаци илрээгүй
2023-01-05 19:22:04
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 5-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Хятадад халдварын гол омгийн шинэ хувилбар болон мэдэгдэхүйц мутаци илрээгүй байна гэжээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнтэй  тэмцэж буй Хятад улсын арга бодлогын  талаар АНУ-ын удирдагчийн хэлсэн үг яриатай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, тахал гарснаас хойш Хятад улс АНУ-ыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгтэй холбогдох мэдээлэл, баримтуудыг нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриар хуваалцсаар ирсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ДЭМБ нэгдүгээр сарын 4-ний өдөр нийтэлсэн мэдээндээ, вирусийн генийн талаар Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны гаргасан мэдээллээс харахад, эдүгээ Хятадад дэлгэрч буй омог нь Хятадад халдвар авсан жуулчдын тухай бусад  орны мэдүүлсэн вирусийн генийн дараалалтай яг ижил байгаа, шинэ хувилбар, эсвэл мэдэгдэхүйц мутаци илрээгүй гэсэн юм. Вирусийн мотацийн байдалд Хятад улс нягт анхаарал хандуулж, тахлын байдлыг цаг алдалгүй мэдэгдэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт цар тахлын сорилтыг даван туулахад бэлэн байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, талууд шинжлэх ухаанч зарчмыг баримтлан, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанч, зохистой, тодорхой улс оронд чиглүүлэхгүй арга бодлого авч хэрэгжүүлэн, халдварт өвчнийг улс төржүүлсэн үг, үйлдлээс зайлсхийж, нааш цааш зорчих хүмүүсийн хэвийн харилцааг хамтаар хангаж, тахал өвчнийг эрт даван туулахын тулд хамтран ажиллахыг бид уриалж байна гэжээ.