Их Британийн төмөр замын ажилчдын цалин хөлс, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл шаардлага удаан хугацааны турш шийдэгдээгүй тул энэ долоо хоногт тэд ажил хаялт зарлаж Их Британийн төмөр замын систем дахин гацлаа.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүд мягмар, лхагва, баасан, бямба гарагт ажил хаяна гэж Их Британийн Төмөр зам, тэнгисийн болон хуурайн авто тээврийн үндэсний нэгдсэн холбооноос гаргасан мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн Их Британийн галт тэрэгний жолооч нарын холбоо энэ пүрэв гарагт болох ажил хаялтад оролцох юм. Их Британийн хэвлэл мэдээллийнхэн “Энэ удаагийн ажил хаялтад 40,000 гаруй ажилчин оролцох бөгөөд Их Британи дахь төмөр замын үйлчилгээний тавны дөрөв орчим хувь нь хаагдаж, Шотланд, Уэльсийн ихэнх хэсэгт төмөр замын үйлчилгээ тасалдана” гэжээ.
Их Британи болон Европын бусад орнууд АНУ-ын араас Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсны улмаас Европт эрчим хүчний хямрал, өндөр инфляци үүссэн юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш Их Британийн инфляци 9 хувиас давсан бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Их Британийн инфляци гурван сар дараалан 10 хувиас давжээ.
Гэвч Их Британийн засгийн газар инфляцийг цалингийн өсөлтөөр зохицуулж чадахгүй хэмээн мэдэгдэв. Их Британийн үйлдвэрчний эвлэл засгийн газрыг идэвхи чадавхигүй хэмээн буруутгаж байна.