АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгууль үр дүнд хүрсэнгүй
2023-01-05 10:33:54
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуулийн зургадугаар шатанд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кевин Маккарти 201 санал авч, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хаким Жеффрис 212 санал авснаар сонгууль дахин үр дүнгүй болсон байна.

Төлөөлөгчдийн танхим санал хураалтаа 20:00 цаг хүртэл түр завсарлажээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 100 жилийн хугацаанд анх удаагаа даргын сонгуульд олон шат дамжлагаар санал хураалт явуулж байгаа нь энэ юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нийт 435 суудалтай бөгөөд нэр дэвшигч нь сонгуулиар 218-аас доошгүй саналын дэмжлэг авах шаардлагатай. Харин Бүгд найрамдах намын төлөөлөгч Виктория Спатц түдгэлзсэн тул нэр дэвшигч нар 217 санал авах шаардлагатай болжээ.