Халдварын номер нэг омог дэлгэрч буй орны хувьд, Америк бусдыг гүтгэж болохгүй
2023-01-05 10:20:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадад гарч буй тахал "шинэ омог болон хувирч, тахал тархах эрсдэлийг авчирч болзошгүй" гэсэн үндэслэлээр, АНУ нэгдүгээр сарын 5-наас эхлэн  Хятадаас зорчигчдыг нэвтрүүлэхийг хязгаарлах болсон байна. Гэсэн хэдий ч омгийн шинжилгээний баримтуудаас харахад, Хятадад одоо дэлгэрч байгаа BA.5 дэд бүлэг нь хэдхэн сарын өмнө АНУ-д тархсан гол омог юм, харин Шанхай, Ханжөү хотод саяхан илрүүлсэн хамгийн сүүлийн үеийн XBB.1.5 омог бол одоогоор АНУ-ад тархаж байгаа нэг номерын омог болно. Хятад улс г гэсэн дэлхийг хамарсан тахлын золиос болж байхад, АНУ бодит байдлыг үл ойшоож, шинжлэх ухааныг уландаа гишгэж, бусдыг гүтгэн гутаах улс төрийн шоу хийж байгааг эндээс харж болох юм.

Томууны халдварыг хуваалцах дэлхийн мэдээллийн сангийн хяналт хэмжилтийн дагуу дор хаяж 74 улс орон болон бүс нутагт XBB.1.5 гэсэн омог илэрсэн бөгөөд үүнээс АНУ-ын 43 муж улсад уг омгийг илрүүлсэн байна. Анх мэдээлэгдсэн XBB.1.5 омогийн дээжийн ул мөрийг хайвал, аравдугаар сарын сүүлээр Нью-Йорк болон Коннектикут муж улсад илэрсэн болохыг Америкийн олон мэргэжилтнүүд онцолсон байна.

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархахын хэрээр, мутацид орсон омгууд байнга гарч ирж байгаа бөгөөд шинэ омгууд хаана ч илрэх магадлалтай юм. Тиймээс Хятадад чиглүүлэн хилээр нэвтрэх тусгай хязгаарлалт тогтоох нь шинжлэх ухааны үндэслэл байхгүй бөгөөд бүр ч хэрэггүй зүйл юм. Ихэнх улс орнууд хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцалж байгаа нөхцөлд, вирусийн №1 омог тархсан АНУ хилээр нэвтрэх хязгаарлалтыг Хятадад чиглүүлэн тогтоож буй нь цэвэр улс төрийн заль мэх бөгөөд буруутган хязгаарлах ямар ч үндэслэл байхгүй гэж хэлж болно!

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс ард түмэн, амь насыг нэгдүгээрт тавин чухалчилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, цар тахал болон нас баралтын тоог дэлхийн хэмжээнд хамгийн доод түвшинд байлгаж, бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэх болон эдийн засгаа сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Цар тахлын шинэ өөрчлөлт болон түүний эсрэг тэмцлийн шинэ нөхцөл байдлын хариуд, Хятад улс томууны халдварын байдлыг дэлхийн хэмжээнд хуваалцах мэдээллийн сангаар дамжуулан сүүлийн үеийн шинэ төрлийн коронавирусийн халдварын генетикийн өгөгдөл мэдээллийг хуваалцсаар ирсэн нь хэзээд нээлттэй, ил тод байдгаа харуулсан байна.

 Одоогийн байдлаар, Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй нэн сайнаар уялдуулан зохицуулахыг хичээж байна. Халдварын байдал тогтворжиж, эдийн засаг сэргэж байна. 1-р сарын 8-наас эхлэн Хятад улс хилээр нэвтэрч буй хүмүүс болон бараа бүтээгдэхүүнд хорио цээрийн дэглэм тогтоох, халдварт өвчний эсрэг арга хэмжээ авахаа больсон бөгөөд олон улс орон үүнийг урамтайгаар хүлээн авч байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга барилыг ашиглахыг оролдсон юм, харин үүний үр дүнд 1.08 сая гаруй америкчууд амь насаараа хохирч, дэлхий даяар тахлын эсрэг тэмцэх болон эдийн засгаа сэргээхэд саад болсон байна. Гурван жилийн дараах өнөөдөр бусдыг гүтгэн гутаасаар байгаа АНУ өнгөрснөөсөө сургамж авч, төөрсөн замаасаа буцах болоогүй гэж үү?