Макрон Украинд танк өгнө гэлээ
2023-01-05 11:07:37
Share
Share this with Close
youtube WeChat

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тухайн бүсийн цагаар нэгдүгээр сарын 4-нд  Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Эх сурвалжид мэдээлснээр, хоёр тал утсаар ярихад хагас цаг орчим хугацаа зарцуулсан гэжээ. 

Франц Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэх бөгөөд хөнгөн хэлбэрийн танкаар хангана гэж энэ үеэр Эммануэль Макрон хэлсэн байна. 

Хоёр тал утсаар ярьсны дараа Францын ерөнхийлөгчийн ордны зүгээс “Энэ нь Украины талд анх удаа барууны загварын танк өгч буй тохиолдол” гэжээ.