Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркосийг дагалдан Хятад улсад төрийн айлчлал хийж буй түүний гэргий Лиза Маркосын хамт Хятадын Үндэсний музейтэй танилцжээ.
Хятадын Үндэсний музейн даргын хамт хоёр орны тэргүүн хатагтай нар Хятадын Үндэсний музей ба Хааны ордон музейгээс хамтран гаргасан “Эв зохицонгуй, хамтаар хөгжих - соёлын дурсгалт зүйлсийн хамтарсан үзэсгэлэн"-г үзэж сонирхсон байна.
Филиппиний тэргүүн хатагтай Лиза Маркос Хятадын Үндэсний музейтэй танилцсандаа Пэн Лиюаньд талархал илэрхийлсэн бөгөөд музейн баялаг цуглуулгуудыг өндрөөр үнэлж, Хятадын түүх, соёлын талаар илүү гүнзгий ойлголттой болохыг хүссэн байна. Тэрээр мөн, хоёр орны ард иргэд торгоны замын соёлын үзэл баримтлалыг өвлөн уламжилж, харилцан итгэлцэл, найрамдлаа тасралтгүй нэмэгдүүлэх ёстой гэжээ.