Өнгөрөгч шинэ жилийн баярын үеэр Хятад даяар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Улсын хэмжээнд төмөр зам, авто зам, усан зам, агаарын замаар үйлчлүүлэгсдийн тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ үзэсгэлэнт газар, худалдааны төв, гуанз рестораноор үйлчлүүлэгч олширчээ.
Мөн баярын амралтын үеэр төмөр замаар өдөрт дунджаар давхардсан тоогоор 5.08 сая зорчигч үйлчлүүлсэн нь 2022 оны 11-р сарын өдрийн дундаж хэмжээтэй харьцуулахад 109 хувиар нэмэгдсэн бол үндэсний хэмжээнд авто зам, усан замаар давхардсан тоогоор 61 сая гаруй зорчигч үйлчлүүлсэн байна.
Шинэ жилийн баярын амралтын үеэр, зарим худалдааны бүсүүд хямдрал, урамшуулал зэрэг маркетинг хийснээр үйлчлүүлэгчийн урсгалыг эрс сэргээжээ.
Мөн цахим дэлгүүрээр зочлон, дуртай бүхнээ худалдан авах нь хүмүүсийн баярын амралтаа өнгөрүүлэх нэгэн сонголт болсон байна. Шинэ жилийн амралтын эхний өдөр цахим жижиглэнгийн худалдааны хэмжээ 45 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийн эхний өдөртэй хариуцахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнд шинэ жилийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн, дарс, шинэ жилийн баярт зориулсан хоол зэрэг нь борлуулалт сайтай байлаа.
Мөн шинэ жилийн амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 12 сая 500 мянган үзэгч үйлчлүүлж, театрын нийт орлого 550 сая юаньд хүрсэн байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд 10,640 кино театр үйл ажиллагаагаа явуулж байсан нь 2022 оны хоёрдугаар сарын 27-ноос хойших сүүлийн 10 сарын хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт тогтоосон байна.
Мөн энэ үеэр улсын хэмжээнд 2.13 тэрбум гаруй илгээмж авч, хүргэсэн байна. Үүнд хүлээн авч, хүргэсэн илгээмжийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өсжээ.