Нэгдүгээр сарын 6-нд
болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага
хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин
хэлэхдээ, Хятад улс ДЭМБ-ыг багтаасан
олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран
ажиллаж, цар тахлын сорилтыг зохицуулан,
ард түмний амь нас эрүүл мэндийг илүү
сайн хамгаалахад бэлэн байна гэжээ.
Мао Нин хэлэхдээ, өчигдөр би Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хэрхэн харилцаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Халдвар гарснаас хойш Хятадын удирдах байгууллагууд хуулийн дагуу олон улсын хамтын нийгэмлэгт халдварын талаарх мэдээллийг цаг алдалгүй, нээлттэй, ил тод мэдээлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт харилцаатай байсаар юм. Нэгдүгээр сарын 5-нд ДЭМБ-ын урилгаар Хятад улс мэргэжилтнүүдээ томилон, ДЭМБ-ын гишүүн орнуудын товч танилцуулгын арга хэмжээнд оролцуулж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх Хятад улсын шинэ арга хэмжээ, мутацийн омгийг хянах, вакцинжуулалт, эмнэлзүйн эмчилгээ зэрэг байдлыг танилцуулсан бөгөөд гишүүн орнуудтай хэлэлцүүлэг хийсэн байна. Хятад улс вирусийн генийн дарааллын мэдээллийг үргэлжлүүлэн шинэчилж, сүүлийн хэдэн долоо хоногт тахлын мэдээллийг байнга хуваалцаж байна хэмээн ДЭМБ мэдээлж байсныг бид анхааралдаа авлаа гэжээ.