“Ковид-19-ийн халдварын оношилгоо, эмчилгээний хөтөлбөр”-ийг гаргав
2023-01-06 20:48:55
Share
Share this with Close
youtube WeChat

Ковид-19-ийн халдварын эмчилгээний ажлыг цаашид сайжруулж,  стандарт хангасан, оношилгоо, эмчилгээний түвшинг үр дүнтэй сайжруулахын тулд Үндэсний эрүүл мэндийн хороо болон Хятадын уламжлалт анагаах ухааны үндэсний газраас “Ковид-19-ийн халдварын оношилгоо, эмчилгээний хөтөлбөр”-ийн туршин хэрэгжүүлэх арав дахь хэвлэлийг гаргажээ. Уг хөтөлбөрийг Ковид-19-ийн халдварыг Б ангилалд оруулан Б зэрэглэлийн хяналт удирдлагад хамруулан, урьдчилан сэргийлж хянах бодлогод шинэчлэлт хийх холбогдох шаардлага болон Омикроны мутацид орсон хувилбарын өвөрмөц онцлог, халдвар авагсдын өвчний шинж тэмдгийн дагуу ес дэх хэвлэлд нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулсан юм.

Уг хөтөлбөрийн дагуу, “Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа” хэмээн нэрлэж байсныг  “Шинэ төрлийн коронавирусийн халдвар” гэж өөрчилжээ. "Халдвар авсан болзошгүй тохиолдол” хэмээх нотолгоо хийхээ больсон байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан эсэхийг эсрэг биетийн тестээр оношлох стандартыг гаргав. “Эмнэлзүйн ангилал”-ыг шинэчилж, “хөнгөвтөр, дунд, хүнд, аюултай” зэрэг дөрвөн төрөлд ангилахаар шийдвэрлэв.

Эмчилгээний аргаа улам сайжруулж, өвчний шинж тэмдэг нь хүнд тохиолдлыг шинжлэх ухаанчаар оношлон, Ковид-19 болон суурь өвчнийг ерөнхийлөн эмчлэхийг баримтлан, Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний холбогдох агуулгыг баяжуулав. Үүний зэрэгцээ эмчилгээний байгууллагын дотоодод халдвар авахаас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах арга бодлогод тохируулалт хийсэн байна.