Олаф Шольц, Жо. Байден нар утсаар ярьжээ
2023-01-06 10:17:47
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 5-нд Германы канцлер Олаф Шольц АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден нар утсаар ярьсан гэж ХБНГУ-ын засгийн газар мэдэгдэв. 

Герман улс Украинд “Мардер” явган цэргийн байлдааны машин, “Патриот” агаарын  довтолгооноос хамгаалах системийг нийлүүлнэ гэсэн бол АНУ Украинд “Брэдли” байлдааны машин, “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем өгөхөөр төлөвлөж байна гэсэн бөгөөд хоёр орны засгийн газар Украины цэргүүдийг өөр өөрсдийн зэвсгийн системд сургах болно гэж утсаар ярих үедээ тохиролцсон байна.