АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгууль сунжирсаар
2023-01-06 10:10:45
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын сонгууль нэгдүгээр сарын 5-нд 10 дахь шат руугаа оров. Энэ нь 1859 оноос хойш анх удаагаа удаагаа давтагдаж байгаа үзэгдэл хэмээн гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Өмнөх ес дэх удаагийн санал хураалтад Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кевин Маккарти 200 санал авч, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хаким Жеффрис 212 санал авч, аль нь ч үндсэн шаардлагыг хангаж чадаагүй тул Төлөөлөгчдийн танхимын даргын сонгууль удааширсан юм. АНУ-ын Конгресс хамгийн сүүлд 1923 онд Танхимын даргыг сонгох санал хураалт явуулахдаа есөн шат дамжиж байсан ажээ.

Бүгд найрамдах нам 2022 оны дунд хугацааны сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосон ч хоёр намын зөрчилдөөн хурцадсан, Бүгд найрамдах намын дотоод хагарал зэрэг хүчин зүйлийн улмаас Бүгд найрамдах намын дарга Кевин Маккарти Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн эхний есөн шатны санал хураалтад нийт саналын талаас дээш хувийг авч чадаагүй билээ.