Япон, Америкийн сайд нарын "2+2" уулзалт болно
2023-01-06 10:47:36
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн засгийн газар энэ сарын 11-нд Вашингтон хотноо Япон, Америкийн ГХЯ, БХЯ-ны сайд нарын "2+2" уулзалтыг хийнэ гэж мэдэгдсэн тухай Японы Эйн Эйч Кей телевиз өнөөдөр мэдээлэв. 

Тус уулзалтад Японы гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, батлан хамгаалахын сайд Ясуичи Хамада, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар оролцох юм байна.