PMI индекс 48.6 хувьтай байна
2023-01-06 10:59:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, худалдан авалтыг зохицуулах хорооноос энэ сарын 6-ны өдөр мэдэгдсэнээр, 2022 оны 12-р сарын дэлхийн үйлдвэрлэлийн PMI индекс 48.6 хувьтай байж, өмнөх сараас 0.1 нэгжээр буурчээ. Энэ нь долоон сар дараалан өмнөх сарынхаас буурсан бөгөөд гурван сар дараалан 50 хувиас бага байсан үзүүлэлт юм. Үүнд Ази, Америкийн үйлдвэрлэлийн PMI 50 хувиас доош буурсан бол Европын үйлдвэрлэлийн PMI бага зэрэг өссөн ч 50 хувиас доогуур үзүүлэлттэй байж, харин Африкийн үйлдвэрлэлийн PMI 51 хувиас давсан байна. 

2022 онд цар тахал, инфляци, геополитикийн зөрчилдөөн зэргийн нөлөөгөөр дэлхийн үйлдвэрлэлийн үзүүлэлт буурсаар байгаа бөгөөд дэлхийн үйлдвэрлэлийн салбар уналтын байдалд байна. 2022 онд дэлхийн үйлдвэрлэлийн PMI дундаж үзүүлэлт 51.8 хувьтай байгаа нь 2021 оны дундаж үзүүлэлтээс 4.3 нэгжээр буурсан гэсэн үг юм.