Энэ сарын 6-ны өдөр Хятадын худалдааны нийгэмлэгийн мэдээлснээр, оны эхний нэгдүгээр сард Хятадын жижиглэн худалдааны салбарын хөгжлийн индекс 50.3 хувьтай байна. Энэ нь өмнөх сараас 1.6 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд өмнөх уналтын хандлагыг зогсоожээ.
Нэгдүгээр сард жижиглэнгийн худалдааны салбарын хөгжил өмнөх жилийн энэ үеийг гүйцэхгүй байгаа ч шинэ жил, цагаан сарын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өмнөх сараас огцом өсөж байгааг дүн шинжилгээнд харуулжээ. Түүнчлэн зах зээлийн хэрэглээ хэвийн дэглэмдээ шилжиж, оршин суугчдын хуримтлал бодит хэрэглээ рүү шилжиж байгаа тул манай улсын жижиглэнгийн худалдааны салбар бүхэлдээ аажмаар сэргэж, ирээдүйн хүлээлтийг авчирч байна.